Үзсэн тоо: 722
1
Хүүхдүүдтэйгээ хүнсний ногоо тарьж, арчлаарай
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 6 дугаар сарын 19 asdf
“Хүүхэдтэйгээ хамт зайлшгүй хийх 99 зүйл”-ийн зургадугаар зүйл болох “Хүнсний ногоо тарьж, хүүхдүүдтэйгээ арчлаарай” хэсэгтэй танилцана уу.  
Цэцэг тарих өнгө өнгөөр алаглаад л гоё. Хэрэв иддэг зүйл таръя гэвэл танд ямар нэг талбай шаардагдана. Зөвхөн хэдхэн ширхэг гүзээлзгэнэ, буурцаг тарих эсвэл нэг хэсэг талбайд үгүй бол бүхэл бүтэн том талбайд ногоо тарихын аль нь ч байсан та хүүхдийнхээ хамт өсөж ургахын гайхамшиг мөн тэсвэр тэвчээртэй байхын үр дүнг олж харах болно. Хотын жижигхэн орон сууцанд бол цэцгийн саванд тарьсан амтлагч ногоонууд байж болох юм. Хэрэв ахиухан ногоо тарихаар бол та http://www.hausgarten вэбсайтаар орж үзээрэй. Эндээс цэцэрлэг-ногооны талбайн зохион байгуулалт, ургамлын арчилгаа, хортон шавжтай хэрхэн тэмцэх талаар олон зөвлөгөө авах боломжтой. Хэрэв та химийн бордооноос татгалзвал, байгалийн гаралтай бордоо хэрэглэхийн зэрэгцээ хэдэн ширхэг арслангийн завьж (цэцэг) таривал хортон шавжаас хамгаалагдах болно. Мөн сонгино, сармис, гаа, алтан зул цэцэг, үнэрт өвс нь  арслангийн завьжтай  адил үүргийг гүйцэтгэдэг.

Тарих ургамлынхаа үрийн уутыг нээгээд ямар жижигхэн зүйлээс ургамал үүсэж бий болдог тухай хүүхдэдээ ярьж, нэг уутанд цөөхөөн хэдэн үр байгааг  харуулаарай. Ингээд тарьсан үр соёолоод ирэхээр энэ нь бидний хөдөлмөрийн үр дүн, цаашид хэрхэн ургахыг харъя, хүлээе гэж  тайлбарлаарай. Аль нэг хүндрэлтэй асуудал тулгарахад үүнтэй адил зүйл бидэнд ч бас тохиолддог. Бид тэрхүү асуудлаа тэгсхийж орхиод юу болохыг нь тэсвэртэйгээр хүлээхэд яваандаа сайн сайхнаар эргэх тохиолдол ч байдаг.

Гэр бүлийнхний аль нэг нь хөрснөөс цухуйх анхны ногоон навчийг харсан тохиолдолд гэрийнхнийгээ бүгдийг дуудаж, цугларан сонирхоно. Эндээс ногоогоо услах, зэрлэг түүх зэрэг арчилгааны ажил эхлэх бөгөөд тэд цааш нь ургахыг мөн л тэсвэртэйгээр хүлээнэ. Ингээд ногоо ургаж, хэрэглэхэд бэлэн болохоор түүгээрээ амтлаг сайхан хоол хийж, хүн бүр хувь нэмрээ оруулснаар өчүүхэн жижиг үрнээс ийм сайхан ногоо ургасан тухай ярилцана. 

Орчуулсан:  П.Жаргал

Та дараах линкүүдээр орвол хүнсний ногоо тарьж ургуулах, арчлахтай холбогдох мэдээлэл, зөвлөгөөнүүдийг монгол хэл дээр  авах боломжтой юм байна.

http://agrinfo.mn/advice/detail/1106020002
http://www.delgeen.com/archives/4255
http://plant-plantdisease.blogspot.com/2011_06_01_archive.html
http://www.organicmongol.mn/index.php?option=com_content&view=article&id=105:2010-08-08-16-47-38&catid=8:2009-08-06-14-14-10&Itemid=12



Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
зочин
2014 оны 10 дугаар сарын 3
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 8
Өнөөдөр 3220
Өчигдөр 4597
Энэ 7 хоногт 21462
Энэ сард 96329
Өнгөрсөн сард 110773
Нийт зочилсон 2198729

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    saina
    bayrlla
    sainaa
    ha ha ha ha.zaaval ene bagshiin zurgiig taviad bhda yahv de.gehde ch h...
    saina
    togluulj uznee
    зочин
    Насанбаяр гуй монголчууд хэнээр хэлээ заалгахдаа хүрээгүй байхшүү хари...
    saina
    sahilga bat geechid 1gr shiitgeliin ugnees 1kg urmiin ug iluu ur dunt ...