Үзсэн тоо: 11020
6
Шинэ жил-дуу, шүлэг
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 12 дугаар сарын 11 asdf
Манай вэбсайтад шинэ жилийн дуу, шүлэг нийтлэхийг хүссэн хүсэлтээ эцэг эх, багш нар ирүүлсээр байгаа. Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн арга зүйч М.Ариунжаргалын бэлтгэн ирүүлсэн шинэ жил болон өвлийн улиралтай холбогдох шүлэг, дууны үгийг танд хүргэж байна.
                                              М.Чимэд
                     Сүлд мод
Өнгөт мөчрөө дэлгэсэн
Өндөр сайхан гацуурын
Мөчир салаа бүрд нь
Мөнгөн чимэг гялалзана
                     Хүйтний өвгөн ирж
                     Хүүхэд багачуудтай мэндлээд
                     Хуучин оноо үдэж
                      Шинэ жилийг авчирлаа
Онцгой  гоёор чимсэн
Ойн ногоон гацуураа
Олон бүгдээр тойрч
Онц сайхнаар бүжиглэнэ

Д.Содномдорж

                 Сүлд модоо тойроод
Өндөр ногоон гацуур маань
Танхим дунд сүндэрлэж байна
Өнгөтэй сайхан чимэглэл
Тал бүрд нь гялалзаж байна
               Сагсгар сүүлтэй хэрэм
               Соотон чихтэй чоно
               Ойн хүчит баавгай
               Ов зальтай үнэг
Баг  хувцасаа  өмсөөд
Баясгалантай тоглож  байна
Бавгар сахалтай  өвлийн өвгөн
Багачуудыг хараад баясаж байна
              Дэгдэн  гүйдэг  янзага
              Дэлдэн  чихтэй  туулай
              Үсэрч дүүлдэг муур
              Үндэс хадардаг гахай
Сүлд модоо тойроод цөм
Сүртэй сайхан наадаж байна
Багш минь бүгдийг хараад
Баярлаж  инээгээд  зогсож  байна


Ая: Г.Энхбаяр         Үг: Ч.Гомбо

              Зулзаган ногоон гацуурхан

Зулзаган  ногоон гацуурхан
Зундаа  өвөлдөө  ногоорно
Хөл  ихтэй  хотод  минь
Хүчилтөрөгч  бэлэглэнэ
                 Гацуурхан гацуурхан гацуурхан
                 Ганган ногоон гацуурхан
                 Гацуурхан гацуурхан гацуурхан
                 Ганган ногоон гацуурхан
Цэл  ногоон гацуурхан
Зундаа  өвөлдөө  ногоорно
Цэнгэлтэй  энэ хотод минь
Цэвэр  агаар бэлэглэнэ
                 Гацуурхан гацуурхан гацуурхан
                 Ганган ногоон гацуурхан
                 Гацуурхан гацуурхан гацуурхан
                 Ганган ногоон гацуурхан

Өвлийн өвгөн аавын үг

Цал буурал өвгөн аав нь
Цас мөсний их орноос
Цан хүүрэн татуулан
Үүлтэй тэнгэрээс доогуур
Үзүүртэй модноос дээгүүр
Цалин цагаан морио унаад
Цасан охидоо дагуулан бүжсээр
Цадиг түүхийн алтан өлгий болсон
Амжилт бүтээлийн эзэд
Алдар гавьяаны ирээдүй
Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад
Урамтай байна, баяртай байна

Р.Ядам
                   Өвөл
Ай, өвөл, өвөл!
Аятайхан өвөл!
                   Цана чаргаар гулгах гэж
                   Цасан хөнжлөө дэвсээ юу
                   Мөсөн дээгүүр тэшүүлэх гэж
                   Мөрөн голыг хөлдөөгөө юу
Ай, өвөл, өвөл!
Аятайхан өвөл!
                   Мөнгөн цасаа хайлуулах гэж
                   Хүүхэд биднийг  цэнгүүлэх  гэж
                   Хүйтэн  жавраа  илгээгээ юу
Ай, өвөл, өвөл!
Аятайхан өвөл!
                  Цанаар явж цасаар тоглож
                  Мөсөөр гулсах мөн ч сайхнаа
Ай, өвөл, өвөл!
Аятайхан өвөл!
                  Хүйтэн ч  гэсэн хөгжилтэй өвөл
                  Цэцэггүй ч гэсэн цэнгэлтэй өвөл


Т.Жамъянсүрэн

                   Цасан  өвгөн
Анхны  цас
Шинэхэн  цас
Агаар  тэнгэрээс
Бужигнан  орлоо
Хөрш  айлын
Хүүхдүүд  цөмөөрөө
Хөл  алдам
Хөгжин  гүйлдлээ
Шинэхэн  орсон
Сонихон  цасыг
Өнхрүүлж  тойруулж
Өнхрүүш  хийлээ
Том  өнхрүүшдээ
Толгой  суулгаад
Өндөр  цагаан
Өвгөн  босголоо
Багахан  өнхрүүшээ
Баруунтай  зүүнтэй нь
Байрлуулж  суулгаад
Хөөрхөн  хурга
Хөгжилтэй  ишиг
Унага, тугал
Урлаж  хийлээ
Цангинам  хүйтэн
Өвөл  цагийн
Цасан ээжтэй
Өвгөн аав  минь
Хурга, ишиг
Унага, тугалаа
Харилж  өвөлжөөд
Хавартай золгоно доо!


Орхон аймгийн 10 дугаар  цэцэрлэгийн арга зүйч М.Ариунжаргал
[ 18 ] бямбаа 202.179.20.XXX
2013 оны 12 дугаар сарын 13
баяарлалаа энэ өвлийн өвгөн явахдаа бас үг хэлдэг тэр нь байнуу
[ 17 ] багш 202.55.182.XXX
2013 оны 12 дугаар сарын 3
баярлалаа хүүхдүүддээ заана та бүхэнд ажлын амжилт хүсье
дөлгөөн
2013 оны 12 дугаар сарын 16
айруунаа эгчээ амжилт
[ 16 ] Гиваа 203.91.117.XXX
2013 оны 12 дугаар сарын 3
чамдаа баярлалаа.Шинэ оны мэнд
[ 15 ] saraa202.9.47.XXX
2013 оны 1 дүгээр сарын 30
101 dugeer stesterlegiin erhlegch icheech shudraga bail daa yaaj turshiltiin stesterleg boloh gej baiga um be
[ 14 ] saraa.j202.126.89.XXX
2013 оны 1 дүгээр сарын 4
arunaa egchee ajaa ajaa amjilt
[ 13 ] saraa.j202.126.89.XXX
2013 оны 1 дүгээр сарын 4
shine oni mend hurgie hamt olondoo ajilin amjilt husie
[ 12 ] админ202.170.67.XXX
2012 оны 12 дугаар сарын 25
Нямбүтэн Танаа, Шинэ онд сайхан ерөөл дэвшүүлсэнд баярлалаа. Танд ирж буй шинэ онд эрүүл энх, сайн сахйан бүхнийг хүсэн ерөөе!
[ 11 ] Нямбүтэн122.201.22.XXX
2012 оны 12 дугаар сарын 25
хайж байсан дууныхаа үгийг олж авлаа их баярлалаа.Давлагаа сайтын хамт олонд болон энхүү сайтад орж харилцаж байгаа бүх хүнд Цасан охиныг өвгөн аавтай нь Цалин мөнгөн тэнгэрийг одтой нь Чимэг ногоон гауурыг чимэгтэй нь 2012 оныг амжилттай нь 2013 оныг ажилтай нь Айл болгоны хойморт аз жаргалтай нь Алаг бяцхан үрсийг дуу хууртай нь Энэ дэлхийн эрүүл энхийг бэгэллэе.
[ 10 ] bagsh 122.201.18.XXX
2012 оны 12 дугаар сарын 20
bayarlalaa
[ 9 ] өмнөговь багш203.91.117.XXX
2012 оны 12 дугаар сарын 20
Баярлалаа.Амьтдын үг авлаа. Говь нутгийнхаа онцлогт тохируулан өөрчиллөө.Ажлын өндрөөс өндөр амжилт хүсье
[ 8 ] БАДАМАА202.179.7.XXX
2012 оны 12 дугаар сарын 19
ШИНЭ ЖИЛИЙН ДУУ ШҮЛЭГ БАГШ НАРТ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ШҮҮ. БАЯРЛАЛАА АРИУКА
[ 7 ] Бямбаа202.70.46.XXX
2012 оны 12 дугаар сарын 17
Өвлийн өвгөний үг авлаа Ариунадаа баярлалаа
[ 6 ] 1-р цэцэрлэг С.Ичинноров203.91.117.XXX
2012 оны 12 дугаар сарын 17
таньд ажлын амжилт хүсье баяарллаа
[ 5 ] gerlee202.70.46.XXX
2012 оны 12 дугаар сарын 17
Shvleg ablaa bayrlalaa ariunaa egchee
[ 4 ] tsatsaa202.126.89.XXX
2012 оны 12 дугаар сарын 13
odoo l hereg bolno doo.amjilt .ariuka
[ 3 ] tseegi-4202.179.7.XXX
2012 оны 12 дугаар сарын 13
bayar hurgie yag tsag uee olson duu shulguud bailaa shuu Ariuka bayarlalaa
[ 2 ] эцэг эх49.0.167.XXX
2012 оны 12 дугаар сарын 12
баярлалаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье
[ 1 ] Багш202.170.67.XXX
2012 оны 12 дугаар сарын 11
Хүүхдүүдээ заагаагүй дуу бас байна шүү. Баярлалаа!
hvslen
2013 оны 2 дугаар сарын 27
bayralla ariunaa egchee
Зочин
2013 оны 11 дүгээр сарын 27
ёстой хөөрхөн байна.
Пүрэвдорж
2013 оны 12 дугаар сарын 20
баярллаа ёстой хэрэгтэй үг байна

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
хүнсний ногоо
2014 оны 5 дугаар сарын 29
зочин
2014 оны 5 дугаар сарын 20
Solioch eeeeeeeee
2014 оны 5 дугаар сарын 9
зочин
2014 оны 5 дугаар сарын 6
зочин
2014 оны 5 дугаар сарын 6

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 7
Өнөөдөр 1149
Өчигдөр 1745
Энэ 7 хоногт 12337
Энэ сард 2894
Өнгөрсөн сард 68603
Нийт зочилсон 1913488

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Багш
    хэрэгжүүлж болох шүлэг бна
    Өлзий
    сайн байна. сайн ажлаарай
    delbee
    uls hezee tsetserleg barij bi ajil hiih ym bol do huleeseer btal nas n...
    oogii
    3 nastai huuhed tsetserlegt oruulaad uguh hun bna u bi zakuuhan 2 huuh...
    зочин
    яг л онож хэлсэн байна. ийм л байгаа шүү дээ бид. үнэн үг хэлсэн нэгни...