Үзсэн тоо: 610
1
БСШУЯ-ны үйл ажиллагаа “муу” үнэлгээтэй гарлаа
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10 дугаар сарын 24 asdf
БСШУЯ-аас энэ талаар мэдээлэл авах гэсэн боловч хариу өгөх хүн олдсонгүй.

МХЕГ-аас дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн шалгалтын дүнг танилцуулжээ.


Шалгалтад аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 152 сургууль 281 удирдах ажилтан, 1325 багш, 5, 8, 9-р ангийн 27319 сурагч  хамрагдсан байна. ЕБС-ийн 9-р ангиас геометрийн хичээлээр, 5,9-р ангийн сурагчдаас эрүүл мэнд биеийн тамирын хичээлээр, 8-р ангиас технологийн хичээлээр шалгалт авчээ.    



ЭРүүЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛ БОЛОМЖИЙН ЯВАГДДАГ


Нийслэл болон 21 аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн 5-р ангийн сурагчдаас авсан эрүүл мэндийн хичээлийн шалгалтад 4242 сурагч хамрагдаж 84,3 хувийн амжилт, 40.7 хувийн чанар, 66.1 хувийг гүйцэтгэлтэй шалгагдсан нь эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох, сурагчдад зөв дадал хэвшил, чадвар эзэмшүүлэхэд ахиц өөрчлөлт гарсан гэж үзэхээр байна гэж шалгалтынхан дүгнэж байна. үүнээс Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн сурагчид 96.5-98.4 хувийн амжилт, 48.5-65.9 хувийн чанартай шалгагджээ.
            
МАТЕМАТИК, ГЕОМЕТРИЙН ШАЛГАЛТАД НИЙТ СУРАГЧДЫН ТАЛ НЬ “УНАВ”

Математик /геометр/, эрүүл мэнд, технологи, биеийн тамирын хичээлийн түвшин тогтоох шалгалтад 27319 сурагч хамрагдсанаас нийт сурагчдын 48.2 хувь нь F үнэлгээтэй шалгагдсан нь “Боловсролын тухай хууль” улсын хэмжээнд шаардлагын түвшинд хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлтийг шалгалтынхан комиссын хийхэд хүрчээ.

Геометрын шалгалтад нийт 6936 сурагч хамрагдсанаас 4495 нь хангалтгүй үнэлгээ авч 35,2 хувийн амжилт үзүүлжээ. Мөн 100 хүүхэд тутмын 65 нь стандарт хангаагүй, 10 хүүхэд тутмын 1 нь чанартай сурсан, түүнчлэн Говьсүмбэр, Баянхонгор, Увс, Сүхбаатар, Дорнод аймгийн сурагчид 0-16,2 хувийн амжилт, 0-2,9 хувийн чанартай шалгагджээ.

НИЙТ СУРАГЧДЫН  70,7 ХУВИЙГ СУРГУУЛЬ БОДИТОЙ БИШ ДүГНЭЖ БАЙНА

Технологийн шалгалтад 5406 сурагч хамрагдсанаас 3821 нь хангалтгүй үнэлгээ авч 29,3 хувийн амжилт үзүүлж, 10 хүүхдийн 3 нь стандарт хангаж, 20 хүүхдийн 1 нь чанартай сурсан үзүүлэлт гарчээ. Тэр ч бүү хэл Дорнод, Архангай, Ховд, Хэнтий, Өмнөговь аймгийн сурагчид 1.2-10.7 хувийн амжилт, 0-0.2 хувийн чанартай шалгагдсан байна.

Есдүгээр ангийн сурагчдаас авсан геометрийн шалгалтын гүйцэтгэлээс үзэхэд геометрийн хамгийн энгийн өнгөц мэдлэг эзэмшсэн, харин мэдлэгээ хэрэглэх, хийсвэрлэх, загварчлах чадвар харьцангуй сул байжээ.

Ерөнхий боловсролын дунд сургуулийн технологийн хичээлийн агуулгын стандартыг бүх сурагч 60-аас- 100 хувьтай эзэмшсэнээр сурагчдыг үнэлэн боловсролын баримт бичигт олгодог. Бүр сургууль төгсгөсөн практикт суурь болон дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхэнд энэ хичээлээр “F” үнэлгээ тавьж төгсгөсөн тохиолдол огт байдаггүй аж. Гэтэл бодит байдал дээр технологийн хичээлийн стандартын агуулгын хэрэгжилт 29,3 хувьтай шалгагдсан нь нийт сурагчдын 70,7 хувийг сургууль бодитой биш дүгнэж байна гэж үзэх үндэслэл болж байна гэж МХЕГ-аас дүгнэж байна.

НИЙТ СУРГУУЛИЙН 80 ХУВЬД НЬ ЧИЙРЭГЖүүЛЭЛТИЙН ТАНХИМ БАЙХГүЙ, БАГШ НАР НЬ МЭРГЭЖЛИЙН БУС...

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС-иудаас технологийн кабинетгүй 23, технологийн хичээл ордоггүй 10, технологийн хичээлийн кабинетийн хүчин чадал хэтэрсэн 15, кабинет эрүүл ахуйн шаардлага хангаагүй 7, дулаан стандартын шаардлага хангаагүй 3, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжгүй 13, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хэт хуучирсан 12, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй 5 кабинет байгаа, энэ хичээлийг заадаг мэргэжлийн бус 12, багшлах эрхгүй 15, мэргэжлийн шалгалтад тэнцээгүй 43 багш ажиллаж байна.

Төрийн ба төрийн бус өмчийн ЕБС-иас биеийн тамирын заалгүй 21, биеийн тамирын хичээл ордоггүй 6, 1-11-р ангиуд сургалтын батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлдэггүй, ахлах, дунд бага ангиуд хамт хичээллүүлдэг 7, биеийн тамирын заалны хүчин чадал хэтэрсэн 14, биеийн тамирын гадаа талбайгүй 23, биеийн тамирын гадаад талбай сургалтын шаардлага хангаагүй 15, гадаад талбай хамгаалалтгүй 13, биеийн тамирын заал эрүүл ахуйн шаардлага хангаагүй 11, заалны гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангаагүй 4, заалны дулаан нь стандартын шаардлага хангаагүй 1, хэрэглэл материал хэт хуучирсан 14, байгаа бол энэхүү хичээлийг мэргэжлийн бус 3, багшлах эрхгүй 7, мэргэжлийн шалгалтад тэнцээгүй 29 багш зааж байна.

Түүнчлэн сурагчдын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авч хэвшээгүй, судалгаа тооцоогүй, бие бялдрын хувьд сул дорой, эрүүл мэндийн магадлагаатай суралцагсдад тусгай хөтөлбөрөөр хичээл заадаггүй, хөтөлбөр төлөвлөгөөгүй, нийт сургуулиудын 80 хувьд нь чийрэгжүүлэлтийн зориулалт бүхий анги танхим байдаггүй байна.

БАГШ НАРЫН ТАЛ ХУВЬ НЬ СүүЛИЙН ТАВАН ЖИЛД ОГТ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛүүЛЭЭГүЙ, БАГШ БЭЛТГЭХ СУРГУУЛИУДААС ЧАНАРГүЙ ТӨГСӨГЧИД ГАРДАГ

Улсын хэмжээнд зохион байгуулсан биеийн тамир, технологи болон геометрийн хичээл заадаг багш нарын судалгаагаар сүүлийн 5 жилд 48.3 хувь нь ямар нэгэн хэлбэрээр мэргэжлээ дээшлүүлээгүй байна. Энэ нь сургуулийн төсөвт багш нарын мэргэжил дээшлүүлэх зардлыг төсөвлөдөггүй, БСШУ-ны сайдын тушаалд заасан “бие даах сургалтын зардлыг тухайн жилийн улсын төсвөөс сургууль, цэцэрлэгт хуваарилах” заалт огт хэрэгжихгүй байгааг харуулж байна.  

Одоо бэлтгэгдээд байгаа ЕБС-ийн багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын үйл ажиллагаа болон элсэгчдийн ерөнхий боловсролын түвшин доогуур байгаа нь суралцагчдын сурлагын амжилтад сөргөөр нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйл болж байгаа юм.

Сүүлийн таван жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа 8853 багшаас мэргэжлийн чиглэлээр нь шалгалт авахад 46.5 хувийн амжилттай, 21.9 хувийн чанартай шалгагдсан байна.

2011 онд зохион байгуулсан ЕБС-ийн технологи, биеийн тамирын багшийн мэргэжлийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтаар нийт багш нарын 55 хувь нь хангалтгүй үнэлгээ авчээ.

ШАЛГАЛТЫН МөРөөР АВСАН АРГА ХЭМЖЭЭ

Шалгалтад хамрагдсан сургуулиудад зөрчил дутагдал арилгах чиглэлээр 75 албан шаардлага, 8 дүгнэлт өгч, боловсролын стандартыг зөрчсөн болон стандарт хэрэгжүүлэх талаар хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн багш, удирдах ажилтнуудад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож нийт 670 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулжээ. Мөн зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэл явуулсан дөрвөн сургуулийн хоолны газрыг хаасан байна.

Ийнхүү МХЕГ-аас хийсэн шалгалтаар сурагчид, тэднийг сургадаг багш нар, багш нарыг бэлтгэдэг сургуулиуд, цаашлаад БСШУЯ-ны үйл ажиллагаа “муу” үнэлгээтэй гарлаа.

О.Ариунбилэг
/news.gogo.mn\

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
үг хайх
2014 оны 6 дугаар сарын 18
хүнсний ногоо
2014 оны 5 дугаар сарын 29
зочин
2014 оны 5 дугаар сарын 20
Solioch eeeeeeeee
2014 оны 5 дугаар сарын 9
зочин
2014 оны 5 дугаар сарын 6

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 8
Өнөөдөр 2127
Өчигдөр 3186
Энэ 7 хоногт 6157
Энэ сард 5313
Өнгөрсөн сард 81034
Нийт зочилсон 1996940

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Энэ жилийн хичээл нь бүр аймшигтай
    Шагай
    хөөрхөн болжээ. амжилт хүсье.
    доогий
    БЗД-т 3 бүлэгтэй хувийн цэцэрлэгт мэргэжлийн дадлага туршлагатай цэцэр...
    bagsh
    er ni surah bichig mash hangaltgui heweldeg boljee jishee bodlkuk ni t...
    zochin
    shan medeelel bna.blaa