Үзсэн тоо: 1293
3
Залуу багш нартаа зөвлөж байна
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 11 дүгээр сарын 8 asdf
Багшийн мэргэжил эзэмшээд диплом гардаж авах нэг хэрэг. Багш болоод хүүхдэд эрдэм ном зааж тэдний оюуны мэлмийг нээнэ гэдэг түүнээс хэд дахин хэцүү. Анх багш болчихоод хүүхдийн өмнө зогсож байхдаа юу гэж хэлэхээ ч мэдэхгүй “За хүүхдүүдээ номоо нээгээрэй” гэж хэлж байснаа санаж байна. Жил ирэх бүр л хүүхдийн хүлээн авах чадвар, хэл яриа, хүрээлэн буй орчноо дагаад өөрчлөгдөж байгаа нь мэдээж. Үүнийгээ дагаад багш бид нар ч байнга өөрсдийгөө хөгжүүлж, өөрчилж байхгүй л бол хоцрогдож эхэлнэ. Багш хүний заавал мэдэж байх ёстой болон өдөр бүр мөрдөж байвал зохих хэд хэдэн зүйлийг залуу багш нар маань мэдэхэд илүүдэхгүй болов уу. 

- Хэлж байгаа үг өгүүлбэр бүрээ хянаж аль болох илүү дутуу үг хэллэг хэлэхгүй байх
Хүүхэд багшийн хэлж ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаа үед гэнэт гаж үг хэллэг хэрэглэвэл хүүхэд тухайн үгсийг маш түргэн хүлээж авдаг бөгөөд таны өмнө хэлсэн зүйлийг мартаж гагцхүү тэрхүү гаж үг хэллэгийг хурдан тогтоож авдаг. Ер нь багш сурагчидтайгаа харилцаж байх үедээ ч, өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэхдээ ч үгээ зөв сонгож ярьж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүдтэй ярилцаж, асуулт тавьж байгаа үед асуулт нь оновчтой байх бөгөөд хүүхдийг төөрөгдүүлсэн асуулт асууж болохгүй. Хэрвээ хүүхэд буруу хариулт өгвөл түүнийг буруутгах хэрэггүй, харин багш дөхүүлсэн асуулт асууж, аль болох хүүхдийн санаа бодлыг сонсох хэрэгтэй. Буруу байна, суу гэж л хэлэх юм бол би буруу дуугарчихна гээд санал бодлоо дахин илэрхийлэх нь багасна шүү дээ.

- Өмсөж байгаа хувцас, зүүж байгаа гоёл чимэглэлдээ анхаарах
Хэт их гялгар ч юмуу эсвэл хүүхдийн анхаарлыг татсан эд зүйлс нь таныг хөдлөх бүрт хүүхдийн анхаарлыг сарниулдаг тул аль болох энгийн эд зүйлийг хэрэглэх нь зүгээр. Багш хүн самбартайгаа харьцах шаардлагатай байдаг учраас хэт богино буюу бариу хувцас өмсөх нь тийм ч тохиромжтой бус. Гараа өргөх бүрт таны биеийн аль нэг хэсэг нь харагдаад байвал хүүхдэд тийм ч таатай бус. Хааш яайш өссөн хувцас ч хүүхдийн нүдэнд эвгүй харагддаг. Тоос шороотой гуталтайгаа орж ирчихээд хүүхдийг гутлаа арч гэж тулгаад байж болохгүй. Цэвэр цэмцгэр байдал нь таныг эмх цэгцтэй харагдуулдаг тул хүүхэд ч таныг хүндэлж, дуурайж эхэлнэ.

- Хүүхдийн хажууд хэн нэгэнтэй маргаж, мэтгэлцэхгүй байх
Хүмүүсийн хооронд аливаа маргаантай асуудал үүссэн үед түүнийг аль болох эерэгээр шийдэхийг оролдох хэрэгтэй. Багш нарын гаргадаг нийтлэг алдаа бол эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар асуудал хөндөхөд өүрийгөө хамгаалсан, хайцаалсан байдлаар ханддаг тул түүнийг нь эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч чаддаггүйн улмаас маргалдаж эхэлнэ. Хэрүүл маргаанаас болж бухимдал үүссэн үед хажууд хэн байгааг ч мэдэхгүй үе гардаг. Тухайн хүн ч таныг уурласан үедээ юу гэж ч хэлж болно. Хүүхдүүд үүнийг сонсоод таныг үл хүндэтгэж эхлэх ба та нарын хооронд үл ойлголцол бий болно.

- Хүмүүсийг муу хэлж, өөрийгөө хэт их дөвийлгөж болохгүй
Бид нар хүүхдүүдийг хэдийгээр бага гэж боддог ч томчуудын талаар аль хэдийнэ өөрсдийн гэсэн ойлголттой болсон байдаг. Хэрвээ та ээж, аавых нь талаар ч юмуу, хэн нэгнийг муу хэлбэл хүүхэд таныг үзэн ядаж эхлэх бөгөөд харин ч муу хэлсэн хүнийг өрөвдөх сэтгэл нь давамгайлж таны нэр хүнд унах болно гэдгийг хатуу санаж явах хэрэгтэй. Та өөрийгөө хэт их дөвийлгөн танай аав, ээж гэж хаашаа янзын хүмүүс байдаг юм бэ, гээд л олны нүдэн дээр хүүхдийг чичлээд байвал хүүхэд таны хажуугаас бушуухан холдох юмсан гэсэн айдаст автана. Дараа нь намайг дахин юу гэж хэлэх бол гэж бодон танаас айж зугтан үзэл бодлоо ч хэлж чадахгүй хөөрхийлөлтэй нэгэн болон хувирна. 

- Багш өөрөө амьд толь болдог
Багш нар хүүхдүүдийг дэвтэр номоо орхисон, өгсөн үүрэг даалгаврыг цагт нь биелүүлээгүй, даалгавраа хийсэнгүй гэж шийтгэх нь олонтоо. Гэтэл багш өөрөө “өчигдөр хэддүгээр бодлогыг бодсон билээ, гэрийн даалгаварт юу өгсөн билээ, багш нь номоо орхичихсон байна, та 2 номоо дундаа тавиад хэрэглэчих” гэх зэргээр заах гэж буй сэдвээ ч мэдэхгүй, хичээл сургалтын хэвийн үйл ажиллагааг хангаагүй байх нь элбэг. Энэ нь багш сургалтын үйл ажиллагаанд ингэж хайнга хандаж байхад бид нар ч гэсэн болох л юм байна гэсэн санааг төрүүлж улмаар таны гаргасан алдаа толинд тусгалаа олж байгаа нь тэр. Ер нь ангийн тань ихэнх сурагчдын сурлагын түвшин тааруухан, таны өгсөн үүрэг даалгаврыг үл тоомсорлосон байдлаар хандаад эхэлбэл багш та өөрөө өөрийгөө өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэнд хүрэх хэрэгтэй.

- Цаг баримталж сурах хэрэгтэй
Манай монголчуудын хамгийн их хугацаа алддаг зүйл бол цаг баримталж сураагүй явдал юм. Цагийн төлөвлөлт байхгүйн улмаас хичээлээ цагт нь багтаан зааж чадахгүйгээр үл барам дараагийн цаг дээр дутуу хичээлээ нөхөж зааснаар сүүлийн цагийн хичээлүүд орхигдох явдал нэлээд элбэг. Нэг цагийн хичээл дээр тухайн сэдвийг заахдаа ямар аргаар, ямар хэрэглэгдэхүүн ашиглах вэ гэдгээ нарийн тооцож сурах хэрэгтэй. Эцэг эхийн хурал, хичээлээс гадуурх ажил, хүүхэд хөгжүүлэх ажил гээд бүхий л ажлаа хаана хэдийд, хэдэн цагт зохион байгуулах вэ гэдгээ төлөвлөж чадвал илүү үр дүнд хүрнэ.

- Багш өөрөө өөрийгөө байнга хөгжүүлдэг байх
Багш долоо хоногт нийт 19 цагийн хичээл заадаг. Энэ нь багш нарын хувьд тийм ч ачаалал өндөр бус. Учир нь долоо хоногт 12-13 цагийн ажил буюу өдөрт 3-4 цагийн ажил хийж байна гэсэн үг юм. Тэгэхээр багш бүр өөрсдийгөө хөгжүүлэхэд өдөрт 1-2 цаг зарцуулахад л хангалттай. Тэгж чадвал хичээлийн жилийн туршид багагүй зүйлийг сурч авахаас гадна хөгжсөн багшийн тоо өсч тэр хэрээрээ өнөөгийн техник, технологи, нийгмийн хурдацтай хөгжлөөс хоцрохгүй байж болно. Хичээлийн зарим цагт багш нарт цонхтой цаг гардаг боловч багш нар түүнийгээ үр бүтээлтэй өнгөрөөж чаддагүй. Тэрхүү цонхтой цаг дээрээ ахмад багш нарын хичээлд сууж зөвлөгөө авах, цахим хичээл бэлтгэх, бусад багш нартайгаа дараачийн цагийн хичээл дээр заах гэж байгаа сэдвээ болон сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмчтэй хамтарч ажиллах талаар ярилцах зэргээр үр дүнтэй өнгөрөөж чаддаг байх хэрэгтэй.       

- Багш үнэнч шударга байх хэрэгтэй
Багш өөрөө хичээл сургалтын үйл ажиллагаанд хоцрох ч юмуу, эсвэл хүүхдүүдийнхээ хажууд худал хэлэх, өөрт нь тааламжтай хандсан хэн нэгнийг хэт их  сайшаан магтах зэргээр шударга бус үйлдэл гаргаж болохгүй. Нэгэн сургуулийн багш “С” ангийн дарга охиндоо “багш нь маргааш эхний цаг дээр ирж чадахгүй, чи багшийгаа байхгүй хооронд багш нь байгаа юм шиг л үүнийг хуулж бичүүлээд суулгаж байгаарай” хэмээн захижээ. Маргааш нь сургалтын менежер ангид нь ороод “багш чинь хаана байна” гэж асуухад ангийнх нь хүүхдүүд “багш 00 орсон” гэж зэрэг шахуу хэлэв. Дараачийн цаг дээр дахин ангид нь ороход “багш цайны газар байгаа” гэж ангийн дарга охин хэлэв. Бага ангийн хүүхэд гэдэг бол багш юу гэж хэлнэ яг л түүнийг даган дуурайдаг. Тэгэхээр хүүхдийн хүмүүжилд багш асар их үүрэгтэй гэдэг нь ойлгомжтой.

- Багшийн нэр хүндийг өндөрт өргөж байх

Хүний амьдрал юм болохоор сайн муу бүх л зүйл багшид тохиолдох нь мэдээж. Тэр бүгдийг хүүхдүүддээ болон эцэг эхчүүддээ дэлгээд байх нь тийм ч таатай бус. Сургуулийн багш нарын цалин хангамж амьдралд нь хүрэлцдэггүй учраас санхүүгийн эх үүсвэр хайж сүлжээний бизнес эрхлэх юмуу бараа бүтээгдэхүүн борлуулах явдал байдаг. Тэрхүү үйл ажиллагаагаа эцэг эх хүүхдүүдэд сурталчлан борлуулж хэрхэвч   болохгүй. Ашиг олохын тулд хүүхэд болон тэдний гэр бүлийг ашиглан, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг хувийнхаа эрх ашигт нийцүүлэн явуулах нь багшийн нэр хүнд унаж байгаагийн хамгийн гол шалтгаан нь юм. 

Та нэгэнт л багшийн мэргэжил эзэмшээд багш нарын эгнээнд мөр зэрэгцэн ажиллахаар шийдсэн бол өөрөө өөрийгөө өөрчилж байж өрөөлийн хүүхдийг сургаж хүмүүжүүлнэ гэдгээ л ойлгох хэрэгтэй.                                                                                                                                               

Т.Ундрал

Архиваас, 2011.09.12

[ 6 ] buman202.55.182.XXX
2014 оны 2 дугаар сарын 4
T.Undral bagshdaa ajliin amjilt husie ta uneheer mundag shuu ene ercheeree uragshaa amjilt
[ 5 ] buman202.55.182.XXX
2014 оны 2 дугаар сарын 4
bayarlalaa umnu ni ene zuwlumjiig tanaas sonsoj bsan ene udaa uuruu olj unshlaa uurtuu dugnelt hiilee
[ 4 ] Ундрал202.179.10.XXX
2013 оны 10 дугаар сарын 29
undral.tuya@yahoo.com хаягаар ёанал бодло хуваалцаарай багш нараа. Та нартаа амжилт хүсье
[ 3 ] altnaa202.179.7.XXX
2012 оны 7 дугаар сарын 28
zaluu baghs nariig yr n zarim etseg ehchvvd oishoodoggvi sh dee gehdee teglee gd oorsdoo teden shig bj bolohgvi bid ajlaa l tedend oilguulahad chuhal hvn uurlah bvr hvntei hereldede bj bolohgvi hvleetstei tevcheertei taivan bh heregtei
[ 2 ] tuslaarai203.169.49.XXX
2012 оны 1 дүгээр сарын 16
bi neg eejtei muudaadaa odoo tegeed zum l bvol namaig dagra nart heleed zagnuulah zum nadad tuslaarai
[ 1 ] haygaa uguuch203.169.49.XXX
2012 оны 1 дүгээр сарын 16
ta nadad utas hazgaa uguuch bagshaa asuuj zuvulguu avmaar bnaa

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
зочин
2014 оны 10 дугаар сарын 3
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 7
Өнөөдөр 117
Өчигдөр 3903
Энэ 7 хоногт 25651
Энэ сард 97129
Өнгөрсөн сард 110773
Нийт зочилсон 2199529

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    saina
    bayrlla
    sainaa
    ha ha ha ha.zaaval ene bagshiin zurgiig taviad bhda yahv de.gehde ch h...
    saina
    togluulj uznee
    зочин
    Насанбаяр гуй монголчууд хэнээр хэлээ заалгахдаа хүрээгүй байхшүү хари...
    saina
    sahilga bat geechid 1gr shiitgeliin ugnees 1kg urmiin ug iluu ur dunt ...